МЭРГЭН ТҮШЭЭ МОБАЙЛ програмын нууцлалын бодлого


Мэргэн Түшээ Мобайл - хууль зүйн сургалт, сорилын програмын нууцлалын бодлого нь хэрэглэгчийн мэдээллийн нууцлал, ашиглалт, аюулгүй байдлыг хангах бодлогын баримт бичиг бөгөөд програмыг хэрэглэх ерөнхий нөхцөл болно. Хэрэглэгчийн мэдээллийн нууцлалыг өндөр түвшинд хамгаалах, аюулгүй байдлыг хангах нь Мэргэн Түшээ сургалтын төвийн үүрэг бөгөөд түүнийг хэрэгжүүлэхэд нууцлалын бодлого нь өндөр ач холбогдолтой.

Хэрэглэгч та энэхүү Нууцлалын бодлогыг заавал уншиж танилцах нь зүйтэй юм.

Мэдээлэл цуглуулах

Мэргэн Түшээ Мобайл - хууль зүйн сургалт, сорилын програм нь дараах байдлаар хэрэглэгчийн мэдээллийг цуглуулна. Үүнд: Програмыг идэвхижүүлэх мэдээлэл буюу хэрэглэгчээс өөрийн худалдан авсан програмыг системд бүртгүүлж бүрэн ажиллагаанд оруулах буюу идэвхижүүлэхэд ашиглагдах дараах мэдээлэл.

Мэдээлэл ашиглах

Мэргэн Түшээ сургалтын төв нь хэрэглэгчээс програмаас ирсэн идэвхижүүлэх мэдээллийг ашиглан өөрийн хэрэглэгчийг ялган таниж үйлчилгээ үзүүлэх буюу програмыг нь нээх буюу идэвхижүүлэх нөхцөл бүрдэх юм. Мөн хэрэглэгч та програмын шиэнчлэлтийн тухай мэдээллийг цаг алдалгүй авах, тухайн оны програмын шиэн хувилбар, сайжруулалтыг үнэ төлбөргүй авах боломж бүрдэнэ. Хэрэв хэрэглэгч ямар нэг байдлаар тухайн гар утсан дээрээс програмаа устгасан буюу дахин суулгах шаардлага гарсан тохиолдолд өмнөх идэвхижүүлж байсан мэдээллийн "утасны дугаар, идэвхижүүлэх код" гэсэн хоёр мэдээллийг ашиглан дахин ашиглах боломжтой байдаг.

Бусад нөхцөл

Хэрэглэгчийн програмаа идэвхижүүлэхээр бүртгүүлсэн мэдээллийг Мэргэн Түшээ сургалтын төв тодорхойгүй хугацаагаар хадгалж байх бөгөөд бусдад дамжуулах, зарах, ил болгохгүй. Сургалтын төвөөс нууцлалын бодлогод дангаар өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ хуудсанд байршуулснаар хэрэгжиж эхэлнэ.



Мэргэн түшээ сургалтын төв.

Улаанбаатар хот 2020 оын 08 дугаар сарын 10